
Ирэх ням гарагт болох МАН-ын Их хуралд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх оролцохгүй гэдэг нь тодорхой болоод байна. МАН-ын дарга асан С.Баяр "Би амбицаа эрт татсан" гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө улс төрд оролцохгүй гэдгээ мэдэгдээд алга болсон. У.Хүрэлсүх ч мөн адил намын шинэчлэлдээ оролцохгүй болжээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээс татгалзахдаа "Би эргэж ирнэ" хэмээж байсан. Тэгвэл түүний улс төрд эргэж ирэх цаг нь хараахан болоогүй бололтой. Ямартаа ч МАН-ын 27-р Их хурлын шинэчлэл У.Хүрэлсүхгүйгээр өрнөх нь тодорхой болжээ.
Сэтгэгдэл (1)