
МАН-ын 27-р Их хурлыг угтан тус нам Бага хурлаа хийхээр болжээ. Их хурал 10-р сарын 27-ны ням гарагт товлогдоод байгаа бол Бага хурлаа 26-ны бямба гарагт хийхээр товлолоо. МАН-ын хувьд намын дүрэмд орох өөрчлөлтүүдэд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд орон нутгийн гишүүдээрээ хэлэлцүүлж дуусчээ. Харин дэд даргатай болох асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд нь дэмжээгүй гэсэн мэдээлэл гараад байна.