
МАН-ын 27-р Их хурал ирэх ням гаригт болно. Их хурлаар намын дүрмийн өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт, намын даргаа солихоос эхлээд олон асуудал хэлэлцэнэ. Одоогийн байдлаар намын даргад Н.Энхболд, М.Энхболд гэсэн хоёр хүн нэр дэвшинэ гэсэн албан бус мэдээлэл байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын дарга нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл эдгээр гурван хүнийг намын даргад нэр дэвшиж буйгаа олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө нэн даруй танилцуулахыг Т.Аюурсайхан хүсч буйгаа илэрхийллээ. Тэрбээр намын даргад нэр дэвшигчидтэй халз мэтгэлцэхэд бэлэн гэнэ.
Т.Энхэлээ