
2013 оны төсвийг "авлигажсан" төсөв байсан гэж нэрлээд ирэх жилийн төсвийг аль болох танана гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын чуулганд төсвийн тодотголоор орж ирсэн нэлээн хэдэн төслийг хасахаар болсон байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлснээр 2013 оны төсвийн тодотголоор нийт 265 төслийг хасах юм. Харин МАН-ын УИХ дахь бүлгээс хасагдаж байгаа төслүүдийн шалтгааныг нарийн тогтоож, "авлигажсан" байсан эсэхийг нь шалгуулахаар Үндэсний аудитын газарт үүрэг өгчээ.
2013 оны төсөвт багтсан олон бүтээн байгуулалтын төсөл газрын асуудал шийдэгдээгүй, зураг төсөл нь дутуу гэсэн шалтгаанаар хэрэгжиж дуусаагүй байгаа юм.