
УИХ-ын чуулган болон байнгын хороодоор 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Энэ жилийн төсвийг авлигажсан төсөв байсан гэдгийг Ерөнхий сайдаас эхлүүлээд цөөнгүй гишүүд хэлсэн. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд ийм авлигаар хэрэгжиж, төсвөө нэмсэн бүтээн байгуулалтын төслүүдийг нэрлэж эхэллээ. Тэрбээр "Архангай аймгийн Хашаат сумын захиргаа 26 ажилтантай. 650 саяаар контор барьж байсныг 1.1 тэрбум болгож өсгөөд 42 өрөөтэй болгосон" гэв. Түүнд энэ мэт авлигатай холбоотой олон төслийн нэр байгаа бололтой.
Сэтгэгдэл (1)