
Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон манай улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийх гэж байна. Тэрбээр маргааш Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөжээ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд ноён Дэвид Жонсон чуулганы хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан 10 дугаар сарын 25-ны баасан гарагийн 12.30 цагт Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан юм.