
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстоны манай улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12.30 цагт Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан байна. Учир нь ноён Дэвид Жонсон чуулганы хуралдаанд үг хэлэх аж.