
Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд Канад Улсад төрийн айлчлал хийж байсан бол Амбан захирагчийн энэ удаагийн айлчлал нь тус улсаас манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
Хоёр улс хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Ноён Жонстон өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэхээр төлөвлөөд байгаа юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Канадын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэд солилцоог хөгжүүлэх асуудлаар хэлэлцэх бөгөөд мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм.