
Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоны манай улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад Улсын Амбан
захирагч Дэвид Жонстон нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, Канад
Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг
дэмжих, иргэд солилцоог хөгжүүлэх асуудлаар хэлэлцээ хийх юм. Мөн талууд бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон
асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэхээр төлөвлөжээ. Амбан захирагч өнөөдөр 12.30 цагт УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэлнэ.
Дашрамд дуулгахад Канад, Монгол хоёр улс хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд Канад Улсад айлчлал хийж байсан бол энэ удаагийн Амбан захирагчийн айлчлал нь тус улсаас манай улсад хийж буй анхны айлчлал юм.