Энэ удаагийн МАН-ын их хурлаар намын даргад нэр дэвшигчдийн нэр тодроод байгаа билээ. Энэхүү жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ж.Энхбаяр болон Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар нэр дэвшээд байгаа тухай мэдээлэл байгаа юм.Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэрээр "Энэ бол хэн нэгэн хүн дарга болох асуудал биш. Мөн намын гишүүдийн ч асуудал биш. Үүнийг их өргөн хүрээнд харах ёстой. Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй.Энэ бол яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм" гэсэн байна.




















































Сэтгэгдэл (2)