
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганыг УИХ-ын дэд дарга М.Энхболд удирдаж байна. Энэ нь МАН-ын бүлгийн гишүүн энэ чуулганыг удирдаж байгаа анхны тохиолдол юм. Хуралдаанаар Засгийн газарт үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж 80.8 хувийн саналаар баталлаа. Одоо Монгол улсын 2013 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Харин 12.30 цагт Канадын амбан захирагч чуулганд оролцож үг хэлэх юм.