
"Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбоо” ТББ-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр “Ерөнхий сайдтай уулзах 26 хүсэлт явуулсан ч уулзаж чадсангүй. Тиймээс энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Монголын улс төрийн намууд гишүүнчлэлийн системээс салж, Иргэний намын системийг бий болгох цаг нь иржээ. Өнөөгийн намд төрөл садны холбоо гаарлаа. Улс төрд зөвхөн мөнгөтэй хүмүүс ордог болчихов. Ардчиллын системийг Монгол Улсад утгаар нь хөгжүүлэх цаг болсон. Бид ардчиллын суурийг тавьсан хүмүүсийн нэг. Ерөнхий сайдадхандаж хэлэхэд ардчиллын суурийг хамт босгосон хүмүүсийнхээ саналыг сонсох ёстой гэдгийг уламжилмаар байна. АН-ын алтан дүрэмд дөрвөн жилд нэг удаа хүмүүсээ шинэчилнэ гэж заасан. Тиймээс энэ шинэчлэлийгхийх цаг нь ирлээ. Намын шинэчлэлийн хуулийг өөрчлөх шаардлагатай. Манай байгууллагаас ням гарагт “Чингисийн талбай”-д дээрх асуудлаар тайван жагсаал хийнэ” гэсэн юм. Тиймээс тэд маргааш тайван жагсаал хийнэ.