
Энэ сарын 19-нд Баянзүрх дүүргийн долдугаар хороонд дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль болсон ч ирц хүрээгүй учир өнөөдөр дахин сонгууль зарласан. Нийслэлийн 97 дугаар сургууль дээр болж буй уг сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс гар утасны нэгжээр урамшуулж буй ажээ. Тус хорооны иргэдээс сонгогдон Баянзүрх дүүргийн ИТХ-д ажиллаж байсан “NBS” телевизийн захирал С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард зуурдаар нас барж, түүний суудал өнөө хэр эзэнгүй байгаа юм. Тиймээс нөхөн сонгуулийг явуулж байна.
Баянзүрх дүүргийн долдугаар хорооны 18,19 дүгээр хэсгийн хорооны нөхөн сонгуульд гурван намаас нэр дэвшүүлжээ. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус хороонд нэр дэвшиж байсан залуу бизнесмэн Э.Бат-Амгалан, улс төр судлаач Л.Эрдэнэтуул нарыг нэр дэвшүүлсэн байна.