
МАН-ын XXVII Их хурал маргааш 08:00 цагт Соёлын төв өргөөнд эхэлнэ. Харин Их хурал гурван өдөр үргэлжлэх юм байна. Хурлын үеэр олон төлөөлөгчийн үг, бодол саналыг сонсч шийдвэрлэх асуудлууддаа тусгахын тулд гурван салбар хуралдааныг зохион байгуулах аж. Салбар хуралдаанууд Их хурал эхэлсэн өдрийн үдээс хойш буюу 27-нд Соёлын төв өргөө, Тусгаар тогтнолын ордны Их танхим буюу долдугаар давхарт, мөн ордны Бага танхим буюу гуравдугаар давхарт тус тус болох юм. Салбар хуралдаануудад намын мөрийн хөтөлбөр, дүрэмд орох зарим өөрчлөлтүүд, Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр 2016 он хүртэлх намын бодлого үйл ажиллагааны чиглэл зэрэг асуудал яригдах аж.