
Монгол Ардын намын 27 дугаар Их хурал болохтой холбогдуулан Бага хурал өнөөдөр 14.00 цагаас хуралдах байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 15.00 цаг хүртэл хойшилсон. Тэгвэл 15.00 цагаас эхлэх байсан хурал ирц бүрдээгүй хэмээн одоог хүртэл эхлээгүй байсаар хэдхэн хормын өмнө хаалттайгаар эхэлсэн гэнэ.
Өнөөдрийн бага хурлаар Их хуралд танилцуулах намын даргын илтгэл болон удирдах зөвлөлийн тайлан зэргийг хэлэлцэнэ. Мөн намын шинэчлэл болон намын бодлого, дүрмийн шинэчлэл, намын үйл ажиллагаа, хөгжлийн бодлогод хандах байр суурь зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр болоод байгаа билээ.
Сэтгэгдэл (1)