
МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордноо хаалттайгаар үргэлжилж байна. Хурлаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн маргааш болох Их хуралд тавих илтгэлийн агуулгыг сонссон байна. Ө.Энхтүвшин илтгэлийнхээ агуулгыг тайлбарлахдаа "Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Чингисийнхээ нэрийг худалдан байж авчирсан бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагаас өдөр бүр хэдэн зуун саяар нь хүү төлж, нийт 108 тэрбум төгрөгийг хүүнд өгч, салхинд тууж байна. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссон байна, Тавантолгой дампуурч байна гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэлчихлээ. Иргэдийн амьжиргааны эх үүсвэр болж байсан 21 мянган төгрөгийг үгүй болгосон нь олон иргэдийн маань амьдралд хүндрэл учруулж байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр нь зорилтот хэсэгт хүрээгүй. Бидний өмнө хэрэгжүүлж байсан зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр анх удаа байранд орж буй иргэдэд чиглэж байсан бол энэ хөтөлбөр нь тийм байсангүй. Үүний үр дүнд овжин хэсэг нөхөд зээлийн мөнгийг өөр зүйлд авч зарцуулах боломжийг ч бий болгосон” гэжээ.
Түүнчлэн намын даргын хувьд тэрээр өнгөрсөн сонгуульд намаа үзэл баримтлалаасаа болж ялагдаагүй гэх мэт зүйлсийг ярьжээ. МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна.
Сэтгэгдэл (2)