МАН-ын 27-р Их хурал болж байна. Хурлаар намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох чухал сонголтыг хийнэ. Мөн намын дүрэмд Бага хурлын гишүүдийг сонгох тухай, зохион байгуулалттай холбоотой зэрэг чухал дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх юм. Энэ хурал гурван өдөр үргэлжил, ирэх даваа гараг буюу 10-р сарын 29-ны өдөх өндөрлөнө. Хуралд одоо 1121 хүн гишүүн оролцож байна.Их хурлын эхэнд намын дарга Ө.Энхтүвшин улс төрийн илтгэл тавьсан бол “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайханы илтгэлийг сонсох хүсэлтийг хурлын төлөөлөгчдийн олонхи нь дэмжээгүй юм.


















































