МАН-ын Бага хурал өчигдөр болсон билээ. Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж, шийдсэний нэг нь Бага хурал, Удирдах Зөвлөлийн хурлын гишүүдийн орон тооны асуудал байлаа. Уг хурлаар МАН-ын Бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 250 болгож цөөлжээ. Мөн өмнө нь Удирдах зөвлөлийн гишүүд 31 байсан бол 21 хүнтэй байхаар шийдсэн байна. Ингэснээр намын Бага хурал болон Удирдах зөвлөлд багтах хүмүүсийн өрсөлдөөн улам ширүүсч, нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэ журам өнөөдрөөс мөрдөгдөж эхлэх юм байна.



















































