
Соёлын Төв өргөөнд болж байгаа МАН-ын Их хурал хоёр цаг тутамд завсарлахаар төлөвлөсөн байна. Хурал сэтгүүлчдийн хувьд хаалттай болж байгаа тул хоёр цаг тутмын завсарлагааны үеэр Их хурлын төлөөлөгчдөөс ярилцлага, мэдээлэл авах боломжтой юм. Хурлын гишүүд намын нарийн бичгийн даргын Ж.Мөнхбатын илтгэлийн дараа 15 минут завсарлаад хурлыг үргэлжлүүлэх гэж байна.