МАН-ын 27-р Их хурал СТӨ-нд үргэлжилж байна. Өнөөдрийн Их хурлын үйл явцыг эсэргүүцэж буй хэсэг хүмүүс байгаа аж. Тодруулбал, МАН-ын даргыг сонгох үйл явцыг эсэргүүцсэн хэсэг залуус яг одоо Тусгаар тогтнолын ордны өмнө цуглаан хийж байна. Энд нийт 20 гаруй залуу цугласан бөгөөд дийлэнхи нь оюутнууд юм байна. Тэд хэлэхдээ "Бид ямар нэгэн хүний шахалт шаардлагаар энд ирээгүй. Үзэл бодлоороо цугласан идэвхтэй оюутан, залуус байна. МАН-ын даргыг сонгох үйл явцыг шудрага явуулаасай гэдэг үүднээс энд лоозон барьж цуглаад байна. МАН-ын Их хуралд оролцож буй төлөөлөгчид болон намын удирдлагуудыг идэвхжүүлэх үүднээс ингэж байна" гэсэн юм. Эдгээр 20 залуус дээр нэмж хүмүүс ирэх бөгөөд бүгд цугласан цагт цуглаанаа албан ёсоор эхлүүлэх юм байна.




Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)