
МАН-ын Их хурлын хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид 12.00-13.00 цагийн хооронд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, дурсгалын зураг авахуулах юм байна. Үүний дараа үдийн цайны завсарлага авч, 15.00 цагаас салбар хуралдаанууд эхэлнэ.
Дүрмийн шинэчлэлийн салбар хуралдаан Соёлын төв өргөөнд болох бол Мөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улс 2021 хөгжлийн зорилт, Намын үйл ажиллагааны шинэчлэлийн салбар хуралдаанууд Тусгаар Тогтнолын ордны Их танхимд болох юм.