
Баянзүрх дүүргийн долдугаар хороонд дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль болсон ч ирц хүрээгүй учир өчигдөр дахин сонгууль зарласан юм. Уг сонгуульд АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас
өмнө нь тус хороонд нэр дэвшиж байсан залуу бизнесмэн Э.Бат-Амгалан, улс
төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшсэн. Тэгвэл урьдчилсан дүнгээр АН-ын нэр дэвшигч Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг олонхийн санал авч ялалт байгуулсан байна.
Тус хорооны иргэдээс сонгогдон Баянзүрх дүүргийн ИТХ-д ажиллаж байсан “NBS” телевизийн захирал С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард зуурдаар нас барсан тул ийнхүү нөхөн сонгууль зарласан билээ.
Сэтгэгдэл (3)