
МАН-ын Их хурлын үдийн завсарлагаа дууслаа. Одоо салбар хуралдаанууд эхэлж, хурлын төлөөлөгчид хуваагдан оролцож байна. Дүрмийн шинэчлэлийн салбар хуралдаан Соёлын төв өргөөнд болох бол Мөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улс 2021 хөгжлийн зорилт, Намын үйл ажиллагааны шинэчлэлийн салбар хуралдаанууд Тусгаар Тогтнолын ордны Их танхимд болж байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд Намын мөрийн хөтөлбөрийн салбар хуралдаанд оролцож байна.