Төсвийн зарлагын хяналтын дэд хороо маргаашнаас эхлэн энэ сарын 31-ныг дуустал ажиллаж төсвийн хөрөнгөөр олон жил дамжин хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нь нэмэгдсэн болон хугацаа удааширсан шалтгааныг тодруулан шалгаж дүгнэлт гаргана.Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо болон Монголын нутгийн удирдлагын холбооноос хамтран зохион байгуулах “Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн нөгөөдөр буюу энэ сарын 30-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордны Их танхимд болно. Мөн Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулах “Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдрийн 09.00 цагт “Б” танхимд зохион байгуулагдах аж.



















































