
МАН-ын Их хурлын гишүүд намын даргаа шинээр томилохоор зэхэж байгаа. Одоогоор УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын дарга Н.Энхболд нар намын даргад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн намын даргад нэр дэвшихээр яригдаж эхэллээ. Тэрбээр өчигдөр оройноос орон нутгийн төлөөлөгчидтэй уулзаж эхэлсэн байна. Ингэснээр МАН-ын даргад өрсөлдөгчийн тоо нэгээр нэмэгдэх бололтой.
Сэтгэгдэл (5)