
МАН-ын 27-р Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр МАН-аас төрөн гарсан "Шинэчилье" нэгдсэн хөдөлгөөн татан буугдаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Учир нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, намын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй залуучууд намын Их хурлыг яаралтай хийх ёстой гэсэн шаардлага тавьж энэ хөдөлгөөнийг анх байгуулж байсан. Одоо нэгэнт зорилгодоо хүрч намын Их хурал болж байгаа учир цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх бололтой.
Сэтгэгдэл (4)