Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Багабанди: Ард түмний итгэлийг сэргээх түүхэн мөч иржээ

2013-10-28
0
ЖИРГЭХ

  Ерөнхийлөгч асан Н.Багабанди МАН-ын 27-р Их хуралд үг хэллээ.

   багабандиЭрхэм журмын нөхөд өө.
 Эхэлсэн бүхэн төгсөж, ургасан бүхэн хагдардаг нь орчлонгийн жам.
Нарт хорвоод өнө мөнхийн хутаг олсон зүйл нэгээхэн ч үгүй. Ард түмний итгэж хүртээсэн эрх мэдэл мөнхийн хишиг биш байсан гэдгийг манай намд гүн гүнзгий ойлгууллаа. Эрх мэдлээ ардчилсан замаар шилжүүлж, цөөнхийн тавиланг эдэлж, зовлонг үүрч буй цаг үед манай намын 27 дахь их хурал өтгөн бүрэлдэхүүнтэй чуулж байна. Олны ухаан оломгүй далай. Олноороо хэлэлцэн оновчтой шийдвэр гаргаасай гэсэн мянга мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэл найдварын галыг өрдөн бадрааж, сайн санасан түмэн олныхоо магнайг тэнийлгэн баярлуулах үүрэгтэй цугласан бид.

   Ардын нам ер гаруй жил асар хүнд хүчрийг туулж, аймшигтай сорилт  бэрхшээлийг ялан дийлж, тэсч үлдэн, баатарлаг түүхийг бүтээсэн юм. Та бидний амьдарч байгаа өнөө цаг үед тэсч үлдэн, ургаж төлжин, хөгжин дэвших шинэ сорилттой яалт ч үгүй тулгарч байгааг үнэн бодит байдлаар нь ухаарч ойлгох ёстой. Улс төрийн намыг доройтол мөхөл рүү түлхэх дотоод, гадаад хоёр аюул бий. Төмрөөс зэв үүсэн эргээд төмрөө иддэгийн адил намын биен дээр ашиг хонжоо хайгчид, шударга бус үйлдэлтний хорт хавдар ургаж, хөлөө гэдсэндээ жийлцэн өвөр дотроо тэмцэлдвэл сульдаан доройтуулна. Хамгийн аюултай дотоод дайсан нь энэ. Эрхбиш үүнийг ойлгон ухаарч, биеэ засах зөв үйлдлийг хийж чадна гэж найдаж байна. Намыг гадна талаас нь хууль, эрх мэдлийн хүчээр доройтуулах аюул шөвгийг шуудайд нууж болдоггүйн адил ив ил бодьтой заналхийлж байна. Угтах ирээдүйгээ сайнаар бодох хэрэгтэй.

   Аливаа улс төрийн хүчин дотооддоо өөрийгөө цэвэрлэн ариусгах, шинэчлэгдэн хөгжих, гаднаас ирэх аюулыг сөрж өөрийгөө хамгаалах чадвартай байж оршин тогтноно. Үүнийг улс төрийн эр зоригтой удирдлагын хүчтэй баг, намын хамт олныхоо дэмжлэгтэйгээр хийж чадна. Тийм баг зөвхөн тодорхой үзэл санаа, үзэл баримтлал тойрч буй болж бүрдэнэ. Мөнгө, хувийн харьцаа энэ бүгд хавсрага төдий зүйл юм. Тов тодорхой үзэл санаа тойрч бүрэлдсэн, үнэт зүйлээ дээдлэн, үндсэн зарчмаа  хэлбэртэлгүй  хэрэгжүүлэх, хариуцлага үүрэх чадвартай, ёс суратахуунлаг  удирдлагын хүчтэй багийг намын 27 дахь их хурал бүрдүүлж, нэгтгэн зангидах үзэл баримтлал, хэм хэмжээг зохицуулах намын дүрмийг хамтын оюун ухаанаар нухацтай хэлэлцэж, шинэчлэн шийдвэрлэж чадна гэсэн итгэлтэй байна.
    Улс төрийн цөөнх болсон эдүгээ үед тос, ус лугаа адил өөр хоорондоо, нэг нэгэнтэйгээ түлхэлдэн хэмлэлдэж байх цаг үе биш.Сүү , ус адил бие биетэйгээ зохицон  сүлэлдэж , эв нэгдэлтэй байж , тэсч үлдэн, оршин тогтноно гэдгээ маш сайн  ухаарцгаая. Аливаа үйлд цэгцтэй бодлого, зохистой зохион байгуулалттай хандая.Зохион байгуулалтгүйгээр эрээвэр хураавар хүмүүс чиглэсэн  зорилготой үйлдлийн  эсрэг  удаан  тэсч чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

   Ардын намд итгэх ард түмний итгэлийг сэргээхийн төлөө  эрч хүчтэй, эр зоригтой , бодлого чиглэлтэй, зохион байгуулалттай ажиллах түүхэн мөч иржээ. Цаглашгүй ертөнцөд бүх юм өөрчлөгдөн хувирах нь үнэн. Цөөнх байх нь үүрдийн тавилан биш. Цаг нь ирэхээр өөрчлөгдөн хувирах нь зүй ёсны хэрэг . Гагцхүү цагийг наашлуулж , нөхцөл бүрэлдэх боломжийг  хангаж  өгөхөд нэг бодол, нэгдмэл хүчтэйгээр, дайчин  шаргуу, дор бүрнээ хичээн зүтгэж ажиллах ёстой.Энэ цаг үед манай намд эрх мэдлийн дараалалд  дугаарлан зогсох гэсэн далд бодолтой хүмүүс биш, намынхаа төлөө, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэе гэсэн бодол итгэлтэй хүмүүс ус агаар мэт хэрэгтэй байна.
   Манай нам ард түмнийхээ  төлөө ассан гэрэл болох үүрэгтэй. Ардын намын янагш бодлого улс үндэстэн , ард түмнийхээ сайг сайхны  төлөө, хөгжил дэвшлийн төлөө байсан, чанагш  тийм байх нь тодорхой. Монгол хүн бүрийг  айх аюулгүй санаа амар, түгших зүйлгүй сэтгэл тайван, сайхан амьдруулахын төлөө манай нам эрч хүчтэй ажиллаж, эрэмгий дайчин тэмцэж, эрчлэн урагшилж зүтгэх ёстой .Үүрд намын хөгжлийн бодлогын амин сүнс оршино.Үр хүүхэд , ач гуч, хойч үедээ ядуурал, зовлон зүдгүүрийг өвлүүлж яасан ч болохгүй . Цэгц шулуун  бөгөөд зөв зам мөрийг хөөж , зөв үйл хийж, ам үгэндээ эзэн болж хөдөлвөл Ардын намд итгэх ард түмний итгэл хатуу хөрсийг нэвтлэн, цасан дороос цухуйх яргуй адил цэцэглэх нь тодорхой.

   Манай нам цөөнх болсон үедээ хоёр дахь их хурлаа хийж байна. 1997 онд чуулсан 22 дугаар их хурал намын дээр тунаран хуралдсан хар бараан үүлийг хөөж, цэлмэг огторгуйд нар мандах адил сэргээж өгсөн билээ. Надад тэр он жилийн дурсамж хахир хатуу өвлийн дараа айлчлан ирсэн урин хавар мэт үгүйлэгдэн бодогддог юм. Энэ удаад ч манай намын 27 дугаар их хурал хатуу өвлийн дараа урин хавар айлчлан ирэх сайн цагийн өнгийг тодорхойлох оновчтой шийдвэр гаргаж, сэргээн мандлын үүдийг нээж өгөөсэй гэж хүсч байна.

          Ухаалаг хуралдаж, зөв шийдвэр гаргацгаая.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Mongol (182.160.43.151)
    Odoo ta hed hereggui ee
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.13.2)
    Itgeliig sergeegeed ergeed hulhidah gej l baigaam. Itgeliig sergeeh bish daah gej helsen bol deer baisan yum
    2013 оны 10 сарын 29 | Хариулах
  • hahahahhaha (213.166.199.66)
    Hutsdaaaa hudlaaa goliison tonuulchin mi n deeremdsen hussan ed horongooo mongol tvmend butsaaj ogood naad vgee heldeee . Chiniii hooson am hovdog gedesiig chin mongol tvmen medehteigeee bolson bn .
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.54)
    Sergeh uu..!!! Hariulahad hetsuu l yum bn..
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • saka (202.179.20.187)
    za s h aaa aaaa
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • saka (202.179.20.187)
    za za ***** *****
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    4 цаг 13 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    4 цаг 47 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    8 цаг 31 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    8 цаг 54 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    9 цаг 19 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    10 цаг 43 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    10 цаг 45 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    11 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    11 цаг 12 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    12 цаг 41 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    12 цаг 44 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    13 цаг 25 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    14 цаг 23 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    14 цаг 36 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    14 цаг 45 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    15 цаг 7 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 34 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    15 цаг 34 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    15 цаг 34 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    15 цаг 39 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК