
МАН-ын 27-р Их хурал өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байгаа билээ. Сэтгүүлчид, олон нийтэд хаалттай болж байгаа хурлын үдээс хойшхи завсарлага дуусч одоо хүндэтгэлийн тоглолт эхлээд байна. Хурал маргааш дуусах бөгөөд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох, дүрмээ шинэчлэх чухал шийдвэрүүдийг гаргах сонголт хурлын төлөөгчдийн өмнө ойртсоор байгаа юм.
МАН-ын Их хуралд хот, орон нутгийн нийт 1100 гаруй төлөөлөгчид оролцож байна.