
МАН-ын Их хурлын гишүүд өнөөдөр 08.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах гэж байна. Намын гишүүд болон ажиглагчдын хамгийн их хүлээж байгаа намын дарга болон Бага хурлын гишүүдийг тодруулах үйл явц өнөө орой болно. Тиймээс нэр дэвшигчид болон намын төлөөлөгчид одоо ид бужигнаантай байна.
Намын даргад Н.Энхболд, М.Энхболд, Т.Аюурсайхан нараас гадна УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ заалнаас нэр дэвших нь тодорхой болоод байна. Хурал шөнөжингөө үргэлжилж, маргааш өглөө гэхэд намын шинэ даргын нэр тодорсон байх нь.