
МАН-ын 27-р Их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн хурал 10.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхлэх юм. Өчигдөр Их хурлын төлөөлөгчид шөнийн 00.00 цаг хүртэл хуралдсан ч намын даргын асуудлыг хэлэлцэж амжаагүй байна. Хурлаар намын дүрмийн нэмэлт өөрчлөлт, хөгжлийн зорилтууд, "Урагшаа" шинэчлэлийн чиглэл гэх мэт асуудлуудыг хэлэлцэн шийдсэн байна. Тиймээс намын даргын томилгоог өнөөдөр 10 цагаас эхлэн хэлэлцэх юм.