
МАН-ын Их хуралд төлөөлөгчдийн дунд Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг сууж байгаа нь содон харагдаж байна. Тэрбээр Завхан аймгаас энэ хуралд төлөөлөгчөөр сонгогджээ. Гэсэн ч бусадтай адил хурлын танхимд үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэхээс чимээгүй суухыг илүүд үзсэн бололтой. Түүнийг ингэж намын Их хуралд сууж байгаа нь ирэх сонгуульд өрсөлдөх гэж байгаатай нь холбоотой гэж эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат бөгөөд уугуул нутгаасаа УИХ-д нэр дэвшихээр зэхэж эхэлсэн нь энэ аж.
Сэтгэгдэл (7)