
МАН-ын 27-р Их хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Гэсэн ч гэнэтийн шалтгааны улмаас хойшиллоо. Эх сурвалжийн мэдээлснээр намын даргад нэр дэвшигчдийн нэгнийх нь аав нас барсан тул хурлыг түр хугацаагаар хойшлуулахаар болжээ. Одоогоор хурлыг үдээс хойш хүртэл хойшлуулсан ч эхлэх цагийг нь товлоогүй байна.
Өнөөдөр МАН-ын шинэ дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохоор төлөвлөөд байгаа юм.