
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Түүний айлчлал энэ сарын 30-наас ирэх арваннэгдүгээр сарын 01-ныг хүртэл үргэлжилнэ. Тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Дэд Ерөнхийлөгчийг
хүлээн авч уулзахаар төлөвлөсөн байна.
Дашрамд дуулгахад Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай 1994 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал юм.