
Үдээс өмнө завсарласан МАН-ын 27-р Их хурал үргэлжилж байна. Олон нийтийн дунд хамгийн их хүлээллтэй байгаа МАН-ын даргыг сонгох асуудлыг төлөөлөгчид хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн намын даргын сонгуульд МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Т.Аюурсайхан нар албан ёсоор нэрээ дэвшүүлээд байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ заалнаас нэр дэвшиж магадгүй байгаа юм.