
МАН-ын шинэ даргын албан тушаалд УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Т.Аюурсайхан нар дэвшихээ албан ёсоор зарлаад байсан. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Н.Энхболд өөрийн хүсэлтээр өрсөлдөөнөөс нэрээ татлаа. Тэрбээр "Улс төрд хүн чанар хэрэгтэй. Тиймээс би намын даргын өрсөлдөөнд орохгүй гэдгээ илэрхийлье" гэжээ. Намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (4)