МАН-ын Их хурлын төлөөлөгчид дөрвөн хүнийг намын даргад нэр дэвшүүлээд байсан. Заалнаас Орхон аймгийн төлөөлөгч Ц.Одгэрэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэрийг дэвшүүлсэн ч тэрбээр өөрийн хүсэлтээр энэ сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэж, нэрээ татлаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Олон жил ялалтад хөтөлсөн ах нартаа баярлалаа. Заалны 60 хувь нь залуус байн. Гэхдээ намын даргын босго өндөр байх ёстой. Нэрээ татъя" гэсэн байна. Ингэснээр М.Энхболд, Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан нарын гурван хүн энэ албан тушаалд өрсөлдөхөөр боллоо.





















































Сэтгэгдэл (2)