
Гурван өдөр үргэлжилж буй МАН-ын 27-р Их хурлын хамгийн шийдвэрлэх үйл явц болж байна. Их хурлын төлөөлөгчдийн дунд МАН-ын даргыг тодруулах санал хураалт эхэллээ. Намын даргын албан тушаалд М.Энхболд, Т.Аюурсайхан нар тунаж үлдсэн. Төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүн намын шинэ даргаар даруй томилогдох юм. Үүний дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.