
ОХУ-ын Соёлын сайд В.Мединский, Олимпийн аварга Е. Плюшенко, Г.Зыбина, Е.Бережная, Б.Васильев, алдарт хөл бөмбөгч Киржаков, жүжигчин М. Боярский зэрэг 515 хүн Санкт Петербург хотод болсон буухианд оролцсон байна.
Санкт-Петербург хот нь дэлхийн соёлын өвд багтсан түүх дурсгалт хотын хувьд ЮНЕСКО-той байнгын холбоотой ажилладаг байна. Москвагаас 10 сарын 7-нд гараагаа эхэлсэн олимпийн бамбарын буухианд 14 мянган хүн оролцож, 83 бүс нутаг, 2900 хот суурингаар дамжиж, 65 мянган км зам туулах юм. Мөн олимпийн бамбар нь дэлхийн хамгийн гүнзгий Байгал нуур, Хойд туйл, Европ тивийн ноён оргил Эльбрус, Сансарын уудамд зочлох аж.