
МАН-ын XXVII Их хурал үргэлжилж байна. Намын даргыг тодруулах санал хураалт явагдаж байна. Намын даргад УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайхан нар өрсөлдөж буй. Мянга гаруй төлөөлөгчид саналаа өгөх, түүнийг тоолох гээд цаг хугацаа шаардсан ажил болох нь ойлгомжтой. Гэвч тус намын удирдлага өнөөдөр эцэслэн тодрох юм. Мөн дөнгөж сая тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нар мэдээлэл хийсэн байна. Г.Занданшатар хэлэхдээ, "МАН-ын XXVII Их хурал өргөн оролцоотой болж байна. Мөн эв нэгдэл, шинэчлэл, дахин сэргэлтийн хурал боллоо гэж дүгнэж байна. МАН-ын даргын илтгэлээр алдаа, оноогоо дүгнэсэн. Хамгийн чухал нь Их хурал оролцогч төлөөлөгчид ажил хэрэгч, бүтээлч байдлаар хандлаа. Мөн эв нэгдлийг барьж чадлаа" гэв.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (1)