
Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох "Их Түмэн Санаачилга хөтөлбөр"-ийн 14 дэх удаагийн зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум өнөөдрөөс эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус форум Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд өглөөний 09.00 -17.30 цагийн хооронд болно.
Дамрамд дуулгахад Их түмэн санаачилга хөтөлбөрийн зорилго нь зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Зүүн хойд Азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршдог юм байна.