
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюу толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг уулзалтад урьжээ. Тэрбээр Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нартай нүүр тулан уулзаж, энэ төслийн цаашдын үр ашиг, Монголын талд ашигтай байлгахын тулд санал бодлоо хуваалцахыг урьсан байна. Мөн уулзалт ажил хэргийн хүрээнд, мэдээлэл солилцож, илэн далангүй, нээлттэй байх болно гэдгийг дурджээ. Энэхүү уулзалт ирэх сарын 08-ны өдөр Төрийн ордонд болох юм байна.
Сэтгэгдэл (8)