
Өнөөдөр 12.00 цагт эхлэх байсан ч хойшлоод байсан МАН-ын 27-р Их хурал үргэлжилж байна. Хурлаар яг одоо зохион байгуулалтын ажил явагдаж байна. Тодруулбал МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийг сонгохоор нэр дэвшүүлэлж байна. Бага хуралд нийт 310 хүн багтах юм. Үүний дараа Хяналтын ерөнхий хорооны гишүүд болон намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно.
Намын дүрмийн төсөлд Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 21 хүртэл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо 15 хүртэл байхаар тусгасан гэх бөгөөд Их хурлын 1100 гаруй гишүүдээс уг бүрэлдэхүүнийг сонгох аж.