
Өчигдөр орой хуралдсан МАН-ын Их хурлаар Бага хурлын бүрэлдэхүүн, 310 хүнийг тодруулах санал хураалт явуулсан. Тэгвэл өнөөдөр Их хурал 10.00 цагт эхэлж, уг санал хураалтын дүнг зарлахаар болсон байна. Мөн өнөөдөр Их хурлыг хааж, шинэ бүрэлдэхүүнтэй бага хурлыг зарлах юм. Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулж, нарийн бичгийн дарга нарыг томилно. Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Б.Энхмандах нар нэр дэвшихээр яригдаж байгаа билээ.