МАН-ын 27-р Их хурал өчигдөр шөнө 04.00 цагийн үед өндөрлөж, нэлээн ширүүн уур амьсгалтай болж өнгөрчээ. Бага хурлын бүрэлдэхүүнд багтахаар намын даргын зүгээс 310 хүнийг нэр дэвшүүлсэн бол заалнаас түүхэнд байгаагүй олон хүн нэр дэвшсэн байна. Тодруулбал өмнөх жилүүдэд Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгоход 6-7 хүн л заалнаас нэр дэвшдэг байсан. Харин энэ удаа 60 гаруй хүн заалнаас нэр дэвшжээ. Энэ нь МАН-ынхан дотооддоо зөрчилтэй, нэр дэвшигчдийн тал дээр санал нийлж чадахгүй байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байгаа юм.




















































Сэтгэгдэл (5)