
Өнгөрсөн ням гарагт эхэлсэн МАН-ын 27-р Их хурал хаалтаа хийлээ. Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг сонгосноор ийнхүү Их хурал өндөрлөв. Хурлыг хааж МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Үг нь үнэгүй, хүн нь хүндгүй байж болохгүй" гэж хурлын төлөөлөчидөд хандан хэлсэн байна. Үндэсний их зөвшилцөл, эв нэгдлийг хангах, Хөгжлийн хөтөлбөртэй, бодлоготой хөгжих уриалгыг МАН-ын 27-р их хурлаас гаргажээ.
Одоо үдээс хойш шинэ бүрэлдэхүүнтэй МАН-ын Бага хурал болно. Уг хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах юм.