
МАН-ын шинэ даргын суудалд М.Энхболдтой өрсөлдсөн "Шинэчилэлийн хороо"-ны зохицуулагч Т.Аюурсайхан өчигдөр Бага хурлын гишүүнээс нэрээ татсан байна. Тэрбээр шинээр сонгогдож байгаа Бага хурлын бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаа, сонгогдсон ч хамтран ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлжээ. Түүний нэрийг заалнаас дэвшүүлсэн ч ийнхүү өрсөлдөхөөс татгалзсан байна. Харин тэрбээр Хяналтын ерөнхий хороонд багтахаар нэрээ дэвшүүлсэн юм.
Т.Аюурсайхан МАН-ын даргын сонгуульд 7,6 хувийн буюу 87 хүний санал авсан билээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)