
Өчигдөр МАН-ын Бага хурлын томилгоо ширүүн уур амьсгалтай болсныг МАН-ын гишүүд хэлж байна. Намын даргад нэр дэвшсэн Т.Аюурсайхан Бага хурлын бүрэлдэхүүнд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэн нэрээ татсан. Харин үүний оронд тэрбээр Хяналтын Ерөнхий Хороонд багтахаар нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр өчигдрийн хуралд заалнаас нэр дэвшүүлсэн хүмүүсээс ганцаараа Хяналтын ерөнхий хорооны гишүүнээр сонгогджээ. Тодруулбал өчигдөр орой Бага хурлын бүрэлдэхүүнд заалнаас нэр дэвшүүлсэн 60 гаруй хүнээс ганцхан Т.Аюурсайхан л албан тушаалтай болж чадсан байна. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслах, Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байсан юм.
МАН-ын шинэ бүрэлдэхүүнтэй Бага хурал өнөөдөр 16.00 цагаас хуралдана.
Сэтгэгдэл (2)