Хаалттай болж байгаа МАН-ын Бага хуралд Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд гурван хүн өрсөлдөхөөр болж, нэр дэвшлээ. Шинээр томилогдсон дарга М.Энхболд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг Бага хурлын гишүүдэд санал болгосон байна. Харин заалнаас элчин сайд асан Б.Энхмандахыг нэр дэвшүүллээ. Мөн заалнаас хуучин генсек Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр өөрийн хүсэлтээр нэрээ татлаа.
Сэтгэгдэл (1)