МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах санал хураалт хаалттай явагдаж байна. Бага хурлын 310 гишүүн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Б.Энхмандах нарын төлөө саналаа өгч байгаа юм. Үүний дараа үргэлжлүүлээд Удирдах зөвлөлийн 21 гишүүн болон бусад нарийн бичгийн дарга нарыг сонгоно. Тиймээс Бага хурал нэлээн удаан үргэлжлэх төлөвтэй байна.