Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ким Ир Сений нэрэмжит их сургуульд уншсан лекц бүрэн эхээрээ

2013-11-01
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалынхаа сүүлчийн өдөр Ким Ир Сений их сургуульд зочлон, эрдэмтэн багш, оюутнуудад лекц уншив.  Лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ким Ир Сений их сургуулийн эрдэмтэн багш, оюутан залуус та бүхний түмэн амгаланг айлтган чин сэтгэлээсээ мэндчилье. Ким Ир Сений их сургуульд зочилж, Монгол Улсын бодлого, мөн БНАСАУ, Монгол Улс хоорондын харилцааны талаар ярих түүхэн боломж олдсонд туйлын их баярлаж байна.

 Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлоготой орон. Манай улсын төрт ёсны бодлого бол олон зууны уламжлалтай. Нэг жишээ дурдахад 13-14 дүгээр зуунд Монголчууд дэлхийн хамгийн том гүрнийг байгуулж явсныг та бүхэн бүгдээрээ мэдэх байх аа. Тэр үед Монголын их гүрэн бичмэл хуулийн дагуу улс орныхоо бодлогыг тодорхойлж, засаглаж байсан. Түүнийг нь “Их Засаг” хууль гэдэг. Тэр үед чөлөөт худалдааг эрхэмлэдэг, нээлттэй гадаад бодлого явуулдаг байсан.

2013-10-31lekts_big4
Монголын их гүрний үед өрнө дорныг, Ази, Европыг жинхэнэ ёсоор холбосон гэж үздэг. Монголын их гүрэн хүний бишрэн шүтэх, бүтээн туурвих эрх чөлөөг хүндэтгэдэг байсан. Ази, Европ, Ойрх Дорнод руу чиглэсэн маш идэвхтэй гадаад бодлого явуулж байлаа. Монголын элч төлөөлөгчид, дипломатуудын халдашгүй дархан эрхийг жинхэнэ ёсоор бий болгож хэрэгжүүлсэн байдаг. Та бүхэн сонссон байх. Монголын элч төлөөлөгчид, дипломатуудад гадаад орон руу явахад нь алт, мөнгө, зэс, гууль, модон гэрэгэ өгдөг байсан. Түүн дээр нь тэдгээр хүмүүсийг чөлөөтэй нэвтрүүлэх болон халдашгүй байдлыг баталгаажуулсан үг, хааны зарлиг бичээстэй байдаг.
 
Тэр үед монголчууд аливаа улс гүрэнтэй хэлэлцэн тохиролцох, мөн итгэлцсэн байдлаар харилцахыг эрмэлздэг байсан. Монголын их гүрний зүгээс ямар нэг учир шалтгаангүйгээр дайн өдүүлж байгаагүй гэдгийг хэлэх нь зөв болов уу.
 
Монголын их гүрэн зуун дамжиж байгуулагдсан шигээ зуун дамжин доройтож, салж бутарч, бас бусдын эрхшээлд орсон түүх байдаг.
 
2013-10-31lekts_big4

Өнөөгийн Монгол Улс 1911 оны 12 дугаар сард эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээж тунхагласан юм. Ингээд маш их идэвхтэй гадаад бодлого явуулсан байдаг. 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсон. Монгол Улсын гадаад бодлогын тухай ярихдаа мөн дотоод бодлогын талаар дурдахгүй байх аргагүй. Яагаад гэвэл манай гадаад бодлого дотоод бодлоготойгоо нягт уялдаатай юм.
 
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдэлдэг, хуулийн засаглалыг эрхэмлэдэг, нээлттэй бодлогыг хэрэгжүүлдэг орон. Монгол Улс иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, өөрийн сонголтоороо ажиллаж амьдрахыг хүндэтгэдэг. Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Хүний эрх чөлөө бол хүн бүрт заяасан баялаг юм. Эрх чөлөө бол хүн бүр өөрийн боломжийг нээх сайхан бололцоо олгодог. Энэ нь хүний нийгмийг хөгжил дэвшилд хөтөлдөг юм. Эрх чөлөөтэй хүмүүс асуудлын шийдлийг өөрсдөөсөө хайдаг. Харин эрх чөлөөгүй бол хүндрэл бэрхшээлийн буруутныг гаднаас хайдаг. Монголчууд “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэж хэлдэг. Аливаа дарангуйлал мөнх биш байдаг. Харин хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл эрмэлзэл бол байнгын хүч юм.  Монгол Улс улс төр, эдийн засгийн шилжилтийг 1990 онд нэгэн зэрэг нэг ч цонхны шил хагалалгүй, нэг ч дусал цус гаргалгүйгээр хийж чадсан орон. Би ганц жишээ дурдъя. 20 гаруй жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувь 10 хүрэхгүй байлаа. Одоо 80 гаруй хувьтай болсон байна. Нийгмийн чөлөөт байгуулал гэдэг манай улсын хувьд хүрэх зорилго гэхээсээ илүүтэй явах зам гэж бид ойлгодог.
 
Эрх чөлөөт нийгмийн харилцааг бэхжүүлэх, шилжилт хийх гэдэг бол амаргүй. Өглөө бүр ээж аав нь хүүхдээ хуурайлдагтай адил эрх чөлөөт нийгмийг өдөр бүхэн муу зүйлээс нь цэвэрлэж байх шаардлагатай байдаг.
Бид хууль шүүхийн шинэтгэлд ихээхэн анхаарч байгаа. Авлига бол бидний замд учирч байгаа нэг аюул юм. Авлигыг үл тэвчих бодлогыг Монгол Улс хэрэгжүүлэхийг хичээж ажиллаж байна.
 
Бид сүүдрээ нуудаггүй. Бидний алдаа ч ил, сургамж ч ил байдаг. Эрх чөлөөтэй, нээлттэй нийгмийн зам бол өөрөө суралцах явц юм. Би ч өөрөө суралцсаар яваа хүн. Би малчин айлд төрж өссөн. Найман эрэгтэй хүүхэдтэй айлын отгон хүү. Ард түмнийхээ чөлөөт сонголтоор тэдний нийтлэг эрх ашигт үйлчлэх эрх надад олдсонд би маш их баярлаж явдаг.
 
Бидний зүгээс ямар нэг сургаал айлдах, хэн нэгнийг сургах бодлого баримталдаггүй. Харин бид алдаанаасаа суралцан, тэр сургамжаа бусадтай хуваалцахад байнга баяртай байдаг. Өнөөдөр ч Монголын нийгэмд олон сорилт тулгарсаар байгаа. Тэдгээр сорилтыг шийдвэрлэхэд илүү нээлттэй байдал, иргэдийн илүү оролцоо гэсэн нэг л гол зарчим баримталдаг.
 
Монгол Улс хүний амьд явах эрхийг эрхэм дээд үнэт зүйл гэж үздэг. 2009 оны 6 дугаар сараас хойш Монгол Улсад цаазаар авах ялыг бүрэн зогсоосон. Бид энэ ялыг бүрэн халах болно.
21 жилийн өмнө Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 5 орон Монгол орны энэ статусыг бичгээр баталгаажуулсан. Монгол Улс улс төр, дипломатын болон эдийн засгийн аргаар аюулгүй байдлаа баталгаажуулахыг илүүд үздэг. Манай улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилго тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 орны 172-той нь Монгол Улс дипломат харилцаа тогтоосон байна.
 
2013-10-31lekts_big4
Монгол Улс өөрийн бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй бодлого баримталж ажилладаг. Одоо би Монгол Улс, БНАСАУ-ын харилцааны талаар товчхон ярья. Монгол, Солонгосын ард түмний харилцаа олон зууны түүхтэй. Би энэ айлчлалынхаа үеэр Гон мин хааны бунхан бүхий дурсгалт газар зочилж очлоо. Тэр үеийн Корё улсын хаан Гон мин, түүний монгол хатан, тэдний хайр сэтгэл, бие биеэ хүндэтгэсэн харилцааны тухай түүхийг сонсоход надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
Өнөөгийн Монгол Улс, БНАСАУ бол уламжлалт сайн харилцаатай орнууд юм. Манай хоёр орны харилцаанд  бидний ахмад үеийнхний гавьяа зүтгэл, сэтгэл шингэсэн байдаг.
 
Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон. 1948 оны 10 дугаар сарын 15-нд Монгол Улс, БНАСАУ бие биеэ хүлээн зөвшөөрөлцөх гэрээ байгуулсан байдаг. 1950-иад оны эхээр солонгосын дайн ид дүрэлзэж байх тэр үед манай хоёр орон бие биедээ элчин сайдын яам нээх шийдвэр гаргасан юм. Монгол Улсаас БНАСАУ-д суух анхны Элчин сайдаар манай АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар он удаан жил ажилласан Жамсрангийн Самбуу гэж хүн томилогдож байлаа. Дайсны бөмбөгдөлтөд өртөж, гадны Элчин сайд нарыг гарч явахыг БНАСАУ-ын талаас санал болгосон байдаг. Тэр үед БНАСАУ-аас яваагүй үлдсэн Элчин сайд бол Самбуу гуай юм. Тэрээр “Бид нөхдөө орхиод явдаг хүмүүс биш ээ. Эрхэм нөхөр Ким Ир Сентэй энэ хүнд үед нь хамт байна” гэж хэлээд ажиллаж байсан юм билээ. 1956 онд солонгосын дайны дараа бүтээн босголтын нөр их ажил өрнөсөн үед Ким Ир Сен гуай Монгол Улсад анх айлчилсан юм. Мөн 1988 онд тэрээр хоёр дахь удаагаа Монгол Улсад айлчилсан байдаг. Уг айлчлалын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Бид энэ алдар цуутай ахмад үеийнхнийхээ үндэс суурийг нь тавьсан харилцааг улам баяжуулж бэхжүүлэх үүрэгтэй гэж би боддог. Манай хоёр орон бол ядарсан цагтаа бие биеэ орхиогүй сайн түншүүд. Бид өнчин хүүхдүүдээ хүртэл хамт өсгөж, бие биедээ сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж ирсэн хүмүүс ээ. Цаашид ч Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа олон шинэ түүхээр баяжна гэдэгт би итгэдэг.
 
Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал идэвхжиж байна. Манай хоёр орны Засгийн газар хоорондын зөвлөлдөх комисс гэж байдаг. Энэ комиссын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, олон асуудлыг шийдвэрлэж байгаа. Мөн манай төрийн байгууллагууд, иргэд, бизнесийнхний харилцаа идэвхжиж байна. Бидэнтэй албан ёсны төлөөлөгчдөөс гадна бизнес эрхлэгч маш олон хүн хамт ирсэн. Өсвөрийн хөлбөмбөг сонирхон тоглогч хүүхдүүд бас ирсэн.
 
Манай хоёр орны эдийн засгийн харилцаа удирдагч Ким Жөн Ыны тавьж буй эдийн засгийн хүчирхэг гүрэн байгуулах зорилгод нийцнэ гэж би итгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, түүнийг шийдвэрлэхэд Монгол Улс идэвхтэй байр суурь баримталж оролцдог. Зүүн хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачилгыг бид дэвшүүлсэн. Бидний энэ санаачилга тус бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх асуудлыг энх тайван, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхэд чиглэсэн юм.
Биднийг БНАСАУ-д айлчлах боломж олгож, маш сайхан найрсаг зочломтгой байдлаар хүлээн авсан танай ард түмэн, удирдлагад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье. Энэ айлчлалын үеэр БНАСАУ-ын удирдлагатай уулзаж, улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл, хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлэх талаар ихээхэн чухал яриа хэлцлүүд хийлээ. Мөн боловсролын салбарын харилцааг өргөтгөн оюутан залуус, эрдэмтэн багш, судлаачдаа солилцож, сонирхсон асуудлаараа ярилцаж байх нь зөв юм гэж үзлээ. БНАСАУ-аас спортын дасгалжуулагч, тамирчид, соёл урлагийнхан манай улсад зочлох, мөн Монгол Улсаас ижил төрлийн байгууллагын хүмүүс энд ирж хамтарч ажиллах өргөн боломж байгаа. Бид ийм харилцааг дэмжинэ. Би өчигдөр Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд 50 мянган үзэгч дэмжигчдийн өмнө манай хоёр орны өсвөр насны хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд оролцсондоо маш их баярласан.
 
Ким Ир Сений их сургуульд өнөөдөр зочилж, та бүхэнтэй уулзаж Монгол Улсын гадаад бодлого, хоёр орны харилцааны талаар лекц унших боломж надад олдсонд баярлаж буйгаа дахин илэрхийлье.
 
Аливаа орны оюун санааны эх уурхай болсон их сургууль, эрдэмтэн багш нар, оюутан залуус тухайн улсынхаа хувь заяа, амьдралд маш их чухал үүрэг гүйцэтгэдгийг би сайн мэднэ. Би энэ танхимд Солонгосын ард түмний ирээдүй болсон залуучуудтай уулзсандаа байнга баярлаж байх болно гэдгээ хэлье.

 2013-10-31lekts_big4
Би залуу үеийнхний санаачилгатай, эрч хүчтэй, бүтээлч байдалд итгэдэг. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын ч гэсэн залуу хүн. Та бүхэнд солонгосын ард түмний ирээдүйг аз жаргалтай, сайн сайхан замд хүргэх боломж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэнд чин сэтгэлээсээ амжилт хүсэн ерөөе.
 
Миний ярьсан зүйлтэй холбогдуулан та бүхэнд асуух асуулт байвал би хариулъя. Та бүхэнд их баярлалаа.  
 
Асуулт тавиагүй боловч эрдэмтэн багш, оюутнууд Ерөнхийлөгчийг угтаж авсан шигээ удтал алга нижигнүүлэн ташиж үдлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • МОНГОЛ (103.26.194.18)
    ХАРИН Ч ИЙМ ХААЛТТАЙ ГАЗАР МУНДАГ ҮГ ХЭЛЖЭЭ. ЭНЭ АЙЛЧЛАЛЫГ ШҮҮМЖЛЭГЧИДЭД ХЭЛЭХЭД ОЛОН УЛСЫН БОДЛОГО ГЭЖ ЮМ БАЙДАГ ЮМ ШҮҮ. БАС ХЭН БАЙСНАА БИТГИЙ МАРТ, МАЛАНЦАРУУД АА
    2013 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    Их хурлынхаа өрсөлдөгч намынхнаа коммунистууд гээд үздэггүй байж жинхэнэ улаан коммунист оронд очоод хайр зарлаад байх нь сонин л байна.
    2013 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.39.206)
    Солонгосын ИХ УДИРДАГЧ КИМ ЧЭН нь тэгээд Америкийн хар сагсан бөмбөгч Дэнисийг 2 удаа авч уулзчаад Элбэгээг яагаад тоосонгүй вэ?
    2013 оны 11 сарын 01 | Хариулах
  • ........ (103.26.194.36)
    ardiin namiin s.h.e.e.s. nuud uheh nee xaxaxa
    2013 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.194.55)
    naad humuustee chaddag yum bol kommunizm bol ***** geed heleech ahah
    2013 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.169.54.178)
    Ийм хаалттай газар мундаг үг хэлжээ. таньд баяр хүргэ?.
    2013 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.37.223)
    hutsaach, end tend ochij demii chalchihaas oor yu giiguulev
    2013 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    3 цаг 30 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    4 цаг 5 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    7 цаг 49 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    8 цаг 12 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    8 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    10 цаг 1 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    10 цаг 3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    10 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    10 цаг 30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    11 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    12 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    12 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    13 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    13 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    14 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    14 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    14 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    14 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    14 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК